Цаг үеийн мэдээ

Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна. Тус хоёр жинд манай улсаас Саиед Моллай, Б.Ганхайч нар зодоглолоо. Б.Ганхайч гуравдугаар тойрогтоо ялагдал хүлээж үзэгчдийн эгнээнд шилжсэн бол Саиед Моллайн тухайд эхний тойрогтоо гоц мөргөж хоёр, гурав, дөрөвдүгээр тойргийн  барилдаандаа ялалт байгуулсан. Харин тэрээр шөвгийн наймд Узбекистаны Шарофиддин Болтабоевтой барилдаж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Саиед Моллай Японы Сотаро Фүживаратай дагах барилдаан хийхээр болж байна.

 

Таны сурталчилгаа