Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саиед Моллай, шөвгийн наймд 2021 оны Тбилисийн гранд сламын мөнгөн медальт Гүрж гаралтай Австрийн Шамил Борчишвилиг цэвэр ялсан ч зооны аваргын төлөө өмнө нь 2021 оны Тель-Авивын гранд сламын финалд ялагдаж байсан Узбекстаны Шарофиддин Болтабаевт цэвэр ялагдан дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдааныг 2018 оны дэлхийн аваргын мөнгө медальт Японы Сотаро Фүживарад вазари үнэлгээгээр ялагдснаар жиндээ шагналт 7-р байрт орлоо.