Японы сүмогийн холбоо өнөөдөр /2021:06:11/ Асаноямагийн асуудлыг шийдэх юм байна. Удаан хугацаагаар барилдуулахгүй байх буюу олон башё өнжүүлэх арга хэмжээ авах магадлалтай гэнэ. Дэвжээнийх нь хүмүүсийн хэлснээр "Асанояма зодог тайлах өргөдлөө өгсөн" гэжээ.
Өмнөх ояаката нь дэвжээгээ Асасэкирюү-д өвлүүлсэн боловч дэвжээндээ амьдарч, шинэ ояаката нь гаднаас дэвжээ рүүгээ ирдэг нь асуудал болж байна. Хуучин ояаката нь Сүмогийн холбоонд зөвлөхийн ажил хийж байсан бөгөөд одоо өргөдлөө өгч ажлаа больж байгаа мэдээлэл байна.