Монгол улсын харцага цолтой бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн бөгөөд 2021 оны 03-р сарын 31-ний өдөр 6 бөх, ковид халдварын улмаас 1 бөх 2021 оны 05-р сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-т 2021 оны 06-р сарын 10-ны өдөр, үлдсэн 1 бөхийн шинжилгээний хариуг 2021 оны 06-р сарын 19-ний өдөр ирүүлсэн байна. МДЭҮБайгууллага шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн МҮБХ-нд 2021 оны 06-р сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО