Цаг үеийн мэдээ

 Буянт-Ухаагийн дэнж дэх анхны нисэх буудлын барилгаа “Алтан гадас ордон” хэмээн нэрийдсэн нисэхийнхэн тус ордон байрладаг “Нисэхийн гудамж”-аа тохижуулах ажлыг өнөөдөр /2021.06.21/ эхлүүллээ. 

 ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулсан бөгөөд тус гудамжинд орших “МИАТ” ХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго болон Нисэхийн цагдаагийнхантайгаа хамтран тохижилтын ажлыг хийх аж.

 “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон” нь монголын түүхэн өв соёлын барилга байгууламжид бүртгэлтэй, их болон урсгал засварын ажлуудыг гүйцэтгэхдээ фасад болон төлөвлөлтийг хөндөхгүй, нэг ч хээ хуарыг нь өөрчлөхгүй гэсэн соёлын өвийн дүрэм журамтай нандин барилга юм. Тиймээс үе удмаараа өвлөгдөн ажилдаг томоохон мэргэжлийн байгууллага болох нисэхийнхэн анхны түүхэн барилгаа, түүний ойр орчмын зам, талбайтай нь иж бүрэн тохижуулж эхэллээ.

 

Таны сурталчилгаа