Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 20 дахь өдрөө гүйж Баянхонгор аймгийн төврүү орж ирж байна. 

Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулж яваа ахлах ахлагч Э.Даваажамц  өнөө өглөөний байдлаар 808 км замыг туулаад байна. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт дөрөв дэх өдрөө гүйж яваа юм.  

Түүнийг  өнөөдөр  Баянхонгор аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд угтан авч амжилт хүслээ. 

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг барьж, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг харуулахыг зорьжээ.

 

Таны сурталчилгаа