Цаг үеийн мэдээ

Урьд шөнө Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ "Токио 2020" олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдын албан ёсны жагсаалтыг гаргасан байна. Энэ сарын 13нд Унгар улсад зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа шинэчилсэн чансаа гарч жингийн ангилалаар тив, тивээс олон зуун тамирчид олимпод оролцох эрхээ халаасалсан юм. Монгол улсын хувьд шинэчилсэн чансааны оноогоор  эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ албан ёсоор авсан бөгөөд эрэгтэйчүүдийн +100кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Ө.Дүүрэнбаяр эрхээ авснаар Монгол улс, Наран улсад зохиогдох зуны олимпын наадамд эмэгтэй -78кг жинд квот эрх авснаар нийт /12 эрх,1 олимпын зэрэглэлийн шүүгч/ 13 эрх авлаа. Мөн манай улсын үндэсний шигшээ багийн хувьд анх удаа олимпын хөтөлбөрт багт жүдо бөхийн холимог багийн барилдаанд бүтэн багаараа оролцох эрхээ авсан явдал юм. Тун удахгүй Үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо, Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд сорилго барилдаан явуулж ялагч нь "Токио 2020" зуны олимпын наадамд эрэгтэйчүүдийн -60кг жинд эх орноо төлөөлөн барилдахаас гадна олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг албан ёсоор зарлах юм.

 

Таны сурталчилгаа