Цаг үеийн мэдээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Тодруулбал"  Аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт Цэнгэл сумын харьяат 31 настай Х.А-ыг 6-р сарын 23-ний өдөр Төрөх тасгийн эрхлэгч Б.Жаксилих, эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Жанибек, Мэдээгүйжүүлэгийн эмч Маруа, Нярайн эмч Айбану,  Эх баригч Айгерим, Нярай сувилагч нар Күлпаран, Алтынгүл, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Акерке, Хагалгааны сувилагч Лена, Хагалгааны асрагч Бахытгүл бүрэлдэхүүнтэй баг хамт олон кесар хагалгаагаар  гурван ихэр хүүхдийг амжилттай төрүүлсэн байна.

Х.А нь хоёр дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэдтэй болсон ба  ихрүүд 2000-2300кг жинтэй  2 хүү 1 охин төрсөн эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

Таны сурталчилгаа