Цаг үеийн мэдээ

Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадыг 2021 оны 6 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Сингапур улс онлайнаар амжилттай зохион байгууллаа.  Олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагч авьяас чадвараа сорин уралдлаа. 

Монгол улсаа төлөөлөн МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай 

Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бэлгүтэй, 

Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Билгүүдэй, 

Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа, 

Нэст сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ 

нар нэг баг болон   оролцож, багийн гишүүн А.Нямдаваа МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. 

А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн 4 жил дараалан оролцож, 1-АЛТ, 2- МӨНГӨН медаль хүртсэн Монголын анхны сурагч болж буйгаараа онцлогтой юм.

Таны сурталчилгаа