Иргэдийг гүйлтээр хичээллэн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг үлгэрлэн Алтай хотоос хоёр дахь жилдээ Улаанбаатарыг зорин гүйж буй ахмад гүйгч Б.Болдбаатар 15 хоногийн хугацаанд Ганцын даваа, Загастайн даваа, Солонготын даваа, Цагаан давааг туулан Архангай аймагт 800 км замыг туулан ирлээ.
Тэрээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт 42-50 км замыг туулж байгаа юм. Өнөөдөр (2021.06.30) өглөө Архангай аймгийн Хотонт сум руу гүйж байна.