Цаг үеийн мэдээ

Монгол улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимпын болон ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга, “King Tug” Нямбаярын Төгсцогт мэргэжлийн  боксын WBA( World Boxing Association) холбооны superfeather буюу 58,9 кг ( 130 lbs) -ийн жингийн INTERIM CHAMPION title -Түр аваргын бүсийн төлөө уг бүсийг эзэмшигч Крис Кольберттой тулалдана.

Тэд тулаанаа Калифорни мужийн Карсон хот дахь “Dignity Health Sports Park” ордонд хийхээр болсон. 

Крис Кольберт нь мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийж одоогоор ялагдал амсаагүй байгаа бөгөөд 6 тулаанд нокаутаар ялсан хүчтэй тамирчин юм. 

Тэдний гал гарсан тулааныг Юнивишнийн UNILIVE 88 сувгаар 7-р сарын 4 өдөр, 09:00 цагаас эхлэн ШУУД хүлээн авч үзээрэй. 

Таны сурталчилгаа