Энэтхэгийн бөх Сумит Малик тавдугаар сард Болгарын Софид болсон олимпын эрх олгох тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд шигшээд шалгарч Токиогийн олимпод оролцох эрх авсан. Гэвч Энэтхэгийн бөх тэмцээний дараа допингийн шалгалтад бүдэрч, "В" сорьцоо дахин шинжлүүлэсэн ч хариу эерэг гарснаар эрхээ хураалгалаа.
Харин Болгарт түүнд 1/4 шигшээд ялагдсан Кыргызстаны якут легионер Айаал Лазарев Токиогийн олимпын наадамд зодоглохоор боллоо.