Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг жинд барилддаг А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ.
А.Мөнхбат нь дөрвөн жилд нэг удаа болдог IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга юм.
Зуны арванзургаадугаар паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 05-ны өдрүүдэд болно.
Ингэснээр "Токио-2020" паралимпын наадамд Монголын 8 тамирчин 6 төрөлд оролцоно гэж Монгол жүдо бөхийн холбооноос мэдээллээ.