Дэлхий нийтийг сөхрүүлээд буй энэ хүнд цаг үед Монгол улсад цоо шинэ нэгдсэн эмнэлэг төрөн мэндэлж байна.
Монгол улсын иргэдэд чанартай бөгөөд хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ дутагдаж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаатай зэрэгцэн "Анагаах ухааны шинэлэг арга, эмчилгээг нутагтаа анхлан нэвтрүүлэгч байж, эмчлэгддэггүй өвчингүй Монгол улсын төлөө олон улсын туршлага хуваалцагч байх" эрхэм зорилго өвөртлөн үйл ажиллагаагаа эхлэх бэлтгэл ажлаа хангаж байна.
Эрүүл мэндийн салбарын бүхий л оролцогч нар энэ үед бие биенээ дэмжин, дор бүрнээ нөөц боломжуудаа нэгтгэн ажиллаж байгаа үед олон жил гацаанд ороод байсан тус эмнэлгийн төслийг хөдөлгөхөд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Эрүүл Мэндийн Яам-нд тус тус талархал илэрхийлье!
Монголын иргэдэд олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж үзүүлэхээр олон жилийн хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан мятрашгүй зүтгэж ирсэн Ачлал групп-т гүн талархал илэрхийлье.