Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр Долфинс аренад явагджээ.
Тус барилдааны үеэр Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Чиёотаирюүтай барилдаж, давсан байна.
Хакүхо энэ башё дээр нэг ч унаагүй юм.
Түүнчлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давжээ.
Улмаар Нагоя башёг Хакүхо, Тэрүнофүжи хоёр ес давж, нэг ч уналгүй тэргүүлж байна. Тэдний араас долоон даваа, хоёр унаатай Котоновака, Ичияамамото нар, зургаан даваа, гурван унаатай сэкивакэ Митакэүми, Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Кирибаяамбашёг тэргүүлж байнаа Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ишиүра, Цүрүгишо нар удаалж явна.