Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд  С.Энхболд дараах мэдээллүүдийг өглөө.

Тэрээр" Сүүлийн нэг сард халдварын тархалт харьцангуй тогтвортой байна. Зургадугаар ард 1500 сорьцод хийсэн дүнг танилцуулсан. Энэ сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцын дүн гарлаа. 14 сорьцод 1 нэг тохиолдол дельта вирус болохыг бүртгэлээ. Мөн гаднын улсууд рүү илгээсэн сорьцуудаас дельта хувилбар илэрлээ. Өнөөдрийн байдлаар нийт гурван дельта хувилбарыг бүртгээд байна. Бид Япон руу 200, АНУ руу мөн тооны сорьц илгээсэн. Энэ долоо хоногт эдгээр  сорьц баталгаажна. Дельта вирус дэлхийн 114 оронд тархжээ. Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, вакцинжуулалтдаа хамрагдаарай" гэв.  

Таны сурталчилгаа