Цаг үеийн мэдээ

Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хот нь Монголын Жүдо бөхийн Үндэсний Шигшээ баг тамирчидын “Хост таун” болж хамтран ажиллаж ирсэн билээ. "Токио-2020" зуны олимп хаяанд ирсэн энэ үед Монгол улсын жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзаж, дэмжиж ирсэн Изүнокүни хотын Изүнагаока, Нираяма, Оохито жүдо клубын хүүхдүүд болон иргэдээс Токиогийн олимпод оролцох Монголын тамирчиддаа амжилт хүсэн, сэтгэлийн үгсээ Монголын далбаанд бичиж үлдээжээ. 

Таны сурталчилгаа