Токиогийн олимпын хуваарийг өөрчлөх нь нойргүй хоноход хүргэсэн амаргүй шийдвэр байсныг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэллээ. Гэхдээ ирээдүйд итгэл найдвар төрүүлэхийн тулд урагшлах ёстой байсныг нэмж хэлэв. Харин олимпыг цуцлах сонголт хэзээ ч байгаагүй гэв.
“Олимпын наадмыг цуцлах нь бидний хувьд хамгийн амархан шийдвэр байсан. Гэхдээ цуцлах нь хэзээ ч бидний сонголт байгаагүй. Учир нь ОУОХ тамирчдаа хэзээ ч орхидоггүй. Энэ өдрийг авчрахын тулд өөрсдөдөө итгэх хэрэгтэй байсан. Энэ хямралаас гарах арга замыг харуулах ёстой байлаа. Олимп зохион байгуулснаар хүмүүст итгэл найдвар төрүүлэх болно” хэмээн ноён Бах ярьжээ.