Цаг үеийн мэдээ

"Токио-2020" олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр Өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран Монголын үзэгчдэдээ хүргэнэ. 

"Токио-2020" зуны XXXII олимпын наадам Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00 цагт албан ёсоор нээлтээ хийх юм.  Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирэх ба Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт жагсана. 

Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно.

Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөнө. 

Телевизүүд дамжуулах төрлийнхөө хуваарилалтыг дараах байдлаар хийжээ.

Таны сурталчилгаа