435 дугаар хорих ангид 7 хоногийн давтамжтайгаар 2-3 удаагийн тандалтын шинжилгээ хийх саналыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Онцгой комиссд тавьсан. Энэ дагуу өнөөдөр /2021.07.23/ тус ангид PCR шинжилгээ авах ажлыг зохион байгуулна. Мөн эрүүл мэндийн байгууллагаас очиж тус хорих ангийн 10 ортой эмнэлгийн байрыг үзэж дүгнэлт гаргах юм. Тус эмнэлэгт нь тусгаарлан эмчлэх боломжтой бол тэнд нь эмчилгээнд хамруулна. Халдвар илэрсэн хоригдогч нараас эрүүл мэнд нь хүндэрсэн хүн байхгүй хэмээн Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс