Олимпын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох тойрог өнөөдөр 12:00 цагаас эхэлсэн. Нийт 64 тамирчин оролцож байгаа уг шатанд Монголын тамирчин Б.Отгонболд 54-р байранд жагслаа.
Тэрээр хоёр үеийн 12 гараанд тус бүр 6 нийт 72 сум тавьж 646 оноо авсан байна. Харин чансааны эхний гуравт Өмнөд Солонгос, АНУ-ын тамирчид жагсжээ.
Чансааны нэгдүгээрт ердөө 17 настай Өмнөд Солонгосын Ким Же Деок 688 оноотой бичигдсэн бол хоёрдугаарт 2016 оны Риогийн олимпын хүрэл медальт АНУ-ын Брэди Эллисон 682 оноотой жагсжээ. Брэди Эллисон нь дэлхийн дээд амжилтыг 702 оноотойгоор эзэмшдэг.
Б.Отгонболдын оносон байдал:
Б.Отгонболд нь 2018 оны Азийн наадамд 17, 2019 оны Азийн аваргад 17-р байранд орж байсан.
Байт харвааны хасагдах шатны тоглолтууд долоодугаар сарын 27-ны 07:30 цагаас эхэлж EDU, STAR, TV9 телевизээр гарна. Манай тамирчин шилдэг 32-т үлдэхийн төлөө тус өдөр Хятадын Ли Жиалунтай цэц сорино.
Ли Жиалун нь 2019 оны дэлхийн аваргын 10-р байранд орж байсан юм.
Эхний 10-т жагссан тамирчид: