Нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 улсын 6000 гаруй тамирчин, албаны хүмүүс, 900 гаруй хүндэт зочид, 3500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 10400 гаруй оролцогчид хуран цугларч "Токио-2020" зуны XXXII олимпийн наадмын хөшгийг нээж байна.
Монголын баг тамирчид нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр, Япон улсын цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагсан оролцлоо.