Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ төрөлд цэц сорьсон залуу тамирчин О.Есүгэн 624 оноогоор 25-р байр эзлэв. Манай тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.
Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.