Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32-р олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцож, Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл мөнгөн медаль, Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус тус хүртлээ.
Ингээд олон улсын 4 олимпиадын нийлбэр дүнгээр Монголын сурагчид 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртээд байна. Хэдхэн хоногийн дараа тав дахь буюу химийн олимпиадын дүн гарна.