Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв. М.Уранцэцэг өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа ялагдлаа.
М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдана. Өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.