Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдаж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдан яллаа. М.Уранцэцэг өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.
Энэхүү хүрэл медаль нь монголын жүдочдын олимпоос хүртсэн 9 дэх медаль юм.