"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын багаас эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү нар зодоглож байгаа юм.
Л.Сосорбарам эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийж гурав дахь минутад өчих мэхээр цэвэр яллаа.
Ийнхүү Дэлхийн Залуучуудын аварга Л.Сосорбарам энэ олимпын наадмын шөвгийн 16-д шалгарч үлдлээ