Цаг үеийн мэдээ

Олимпын наадам эхэлснээс хойш хоёр дахь өдрийн байдлаар БНХАУ 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтайгаар дэлхийн 206 улс орныг тэргүүлж байна.

Хятад улс зургаан алтан медалиа хүндийг өргөлт, буудлага, туялзуур сэлэм, усанд шумбалтын төрлүүдээр авчээ.

Харин түүний араас 5 алт, 1 мөнгөн медальтай Япон, 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай АНУ-ын шигшээ багууд бичигдэж байна.

Манай улс 1 хүрэл медальтай 36-р байрыг эзэлж буй.

Одоогоор 17 улс олимпын алтан медальтай болоод байгаа бол медалийн тоогоор Хятад 11, АНУ 10, ОХУ 7 медальтай тэргүүлж байна.

Таны сурталчилгаа