Цаг үеийн мэдээ

Бидний гол найдварын нэг Д.Сумъяа Олимпын татами дээрх эхний барилдаанаа хийсэн ч санаанд оромгүй ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. 

Тивийн аваргын мөнгөн медальтай Словенийн К.Кайзер барилдаан дөнгөж эхлэнгүүт гэнэдүүлсэн тохох мэхээр вазари үнэлгээ салгасан нь энэ тулааны хувь заяаг шийдэв. Сумъяа үүнээс хойш зогсолтгүй довтолж, санаачилгыг гартаа авч барилдсан ч хоёр удаа торгуулахаас хэтэрч чадсангүй. 

 

Таны сурталчилгаа