Цаг үеийн мэдээ

 “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монголын багтай өнөөдөр /2021.07.27/ УБ цагаар 12 цаг 55 минутаас тоглох БНХАУ-ын багийн амжилтын талаар танилцуулж байна.

БНХАУ-ын баг өмнө нь Италийн шигшээг 22:13, Францын багийг 20:13, Румын улсын шигшээ багийг 21:10, Японы шигшээг 15:12-оор тус тус ялсан юм. Харин ОХУ-ын Үндэсний олимпын хорооны багт 19:9-өөр хожигдол хүлээгээд байгаа юм байна.

Хятадын багийн гишүүд:

Ванг Лили 1992 онд төрсөн. 1 метр 76 см өндөр

Ян Шую 2002 онд төрсөн. 1 метр 85 см өндөр

Жан Житинь 1995 онд төрсөн. 1 метр 95 см өндөр

Ван Жиюан 2002 онд төрсөн. 1 метр 87 см өндөр

Таны сурталчилгаа