Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Олимпын хорооноос ТОДРУУЛГА хүргэлээ. 

ТОДРУУЛГА-д 

Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчид багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон мэтээр ташаа мэдээлэл гарсанд доорх тодруулгыг хүргэж байна.

"Токио-2020" Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон.

БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг. Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон болно.

Иймд хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн илэрхийлэл олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. 

"ТОКИО-2020" МОНГОЛЫН БАГИЙН ШТАБ

Таны сурталчилгаа