Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ХӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр мэдээлэл өгч, хэвлэлийнхний асуултанд хариулт өглөө.
Тэрээр: "Монгол улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа юм. Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрын 95 гаруй хувь нь гепатит В,С вирусийн халдвараас үүдэлтэй нь судалгаагаар тогтоосон" гэлээ.