Цаг үеийн мэдээ

Монголын бөх Саиед Моллай Азербайжаны залуу од Мурад Фатиевтэй цаг сунгасан хүндхэн барилдаан хийж, тохох мэхээр вазари авч ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Барилдааны турш Моллай санаачилгыг гартаа авч, илүүрхсэн. Шүүгч өрсөлдөгч бөхийг нь хоёр удаа торгосон бөгөөд манай бөх торгуульгүй байв. 

Одоо Моллай Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллай хоёрт нь ялж байв.

Зургийг Х.Эрдэнэбаяр

 

 

Таны сурталчилгаа