Багийн спортын төрлөөр олимпод анхлан орж түүх бүтээсэн 3х3 сагсны охид сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Монголын багийн мэргэн бууч Э.Чимэддолгорыг хугархай хуруу нь ихээхэн зовоож байсан ч шүд зуун тоглосоор таван оноо авч, багаа тэргүүлсэн юм.
Манай охид хэдийгээр олимпын дэвжээнээ ялалт байгуулж чадаагүй ч эрх аван өрсөлдсөн нь өөрөө том амжилт байлаа. Түүнчлэн дэлхийн шилдэг багуудтай ана мана үзэлцэж чадна, тэднийг хожиход ойрхон ирсэн гэдгээ харуулсан нь хамгийн чухал байв.
Шинэ түүхийн эзэд болсон сагсчин охиддоо томоос том амжилт хүсье!