Цаг үеийн мэдээ

Токио 2020 олимпын наадамд манай улсын баг тамирчдын өрсөлдөх өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.

Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаан Улаанбаатар цагаар 10:00-13:30 цагт болох бөгөөд манай улсын тамирчин Г.Алтанбагана зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Испанийн жүдоч Николоз Шеразадишвилитай барилдах юм.

Мөн байт харвааны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 12:50 цагт Б.Урантунгалаг, 16:18 цагт Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорино.

Гавьяат тамирчин, боксчин Э.Цэндбаатар Токио 2020 олимпын наадмын хоёр дахь тулаанаа өнөөдөр 18:06 цагт Вьетнамын тамирчинтай хийх юм. Харин боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд 10:30 цагт М.Мягмаржаргал Британийн тамирчин Лорен Прайстай хүч үзэхээр оноолт таарчээ. 

Таны сурталчилгаа