Цаг үеийн мэдээ

Олимпын дөрвөн алтан медальтай АНУ-ын гимнастикч Саймон Байлз өчигдөр орой багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос татгалзжээ.

Тэрбээр модон морьтой үзүүлбэрийг 13.766 оноотой гүйцэтгэснийхээ дараа ийм шийдвэр гаргасан байна. Энэ нь түүний хувьд олимпын наадамд авч байсан хамгийн муу оноо юм.

Байлзгүйгээр өрсөлдсөн багийн бусад гишүүд нь ОХУ-ын багт ялагдаж, мөнгөн медаль зүүсэн байна.

“Тааруу оноо авсныхаа дараа дахин өрсөлдөх хүсэлгүй болсон. Би сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болжээ. Яг одоо миний эрүүл мэнд спортоос илүү чухал байна. Тамирчид бид дэлхийн нийтийн хүслийг биелүүлэх гэж зүтгэхийн оронд өөрсдийн сэтгэл санаа, бие махбодод анхаарах хэрэгтэй. Бид зөвхөн тамирчид биш, бас жирийн хүн гэдгийг мартах ёсгүй. Олимпын наадам хэчнээн чухал ч би эндээс дамнуурган дээр хэвтэж буцмааргүй байна” гэж Байлз ярьжээ.

Таны сурталчилгаа