Цаг үеийн мэдээ

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо удаан хугацаанд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн онцгой комисст тэмцээн уралдаанаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсээр байсан билээ. Үүний үр дүнд өнөөдөр  Нийслэлийн Спорт Хороотой хариуцлагын гэрээнд гарын үсэг зурж тэмцээн уралдаанаа эхлүүлэхээр болжээ. 

2021 оны Монголын хөл бөмбөгийн тоглолт өнөөдөр /2021.07.28/ 18:00 цагаас Атлетик 220 болон Улаанбаатар багуудын дунд өрнөх "СУПЕР ЦОМ"-ын төлөөх тоглолтоор хөшгөө нээх юм. 

Тоглолт хаалттай цэнгэлдэхэд явагдах бөгөөд шууд дамжуулалтыг шинэчлэгдсэн Mycujoo буюу ELEVENSPORTS сувгаар хүлээн авч үзэх боломжтой. 

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо