Цаг үеийн мэдээ

Токио хотын Yumenoshima Final Field-д өнөөдөр /2021.07.28/ байт харвааны ганцаарчилсан төрлийн хасагдах шатны харваа эхэллээ.

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө Б.Урантунгалаг Японы Азүса Ямаүчитай халз харваж, 2:6 (25:23, 23:24,24:26,25:27) харьцаагаар хожигдсон.

Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 109 дүгээр байн дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэц сорилоо. Манай тамирчин 4: 6 ялагдлаа.