Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ ерөнхийлөгч, Унгар улсын иргэн Мариус Визер энэ сарын 25-ны өдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлжээ. 

Мэндчилгээнд 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таньд 

Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс таньд болон танай холбоо тамирчдад халуун баяр хүргэе. Мөн "Токио-2020" олимпын наадамд гайхамшигт амжилтын төлөө танай тамирчид жүдо бөхийг өндөр түвшинд урам зориг гаргаж тэмцээнд амжилттай оролцож буйг бид харлаа. Танд болон танай тамирчдад амжилт хүсье, цаашид нь сайн сайхан бүхнийг хүсч, олон амжилтанд хүрэхийг хүсч байна хэмээн бичжээ. 

Таны сурталчилгаа