Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр “Токио-2020” Олимпын наадмын анхны хожлоо байгуулж, Ираны багийг 120-66 онооны харьцаагаар буулгаж авлаа.

АНУ-ын шигшээ баг А хэсгийн эхний тоглолтоо Францын багтай ням гарагт хийж, 83-76 харьцаагаар хожигдсон юм. Харин өнөөдөр болсон тоглолтод Ираны багийг хожсоноор ийнхүү шөвгийн наймд шалгаран үлдэж байна.  

Тоглолтын эхний хагасыг Америкийн тамирчид 60-30 онооны харьцаатай тэргүүлсэн бөгөөд тус багийн тоглогч Дамиан Лиллард гурван онооны шидэлтийг долоон удаа амжилттай оруулж, нийлбэр дүнгээр 21 оноо авчээ. Тэрбээр Францын багтай хийсэн тоглолтод 11 оноо аваад байсан юм. 

Таны сурталчилгаа