“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 7 дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчдаас буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин онч мэргэ, хүч, ур чадвараа сорино.
Буудлагын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд Моголын 2 тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, Улаанбаатар хотын цагаар 08 цагаас 7 дахь олимпын наадамдаа онч мэргэнээ сорьж буй Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин ОУХМ Ц.Анударийн хамт өрсөлдөнө.
Өнөөдөр медалийн эзэд тодрохгүй бөгөөд эхний тогтоол 30 сумаа буудах юм. Харин маргааш буюу 30-нд спорт гар бууны медалийн эзэд тодорхой болох юм байна.
Токиогийн олимпйн жүдо бөхийн тэмцээн 10 цагаас эхлэх бөгөөд Монголын баг тамирчдаас эрэгтэй -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.
ОУХМ Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Григори Минаскинтай, О.Мөнхцэцэг Израилийн Инбар Ланиртай барилдана. Тус 2 жингийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.