МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган нар "Токио-2020" Олимпын мөнгөн медальт Сайед Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ.
МҮОХ-ны удирдлагууд Олимпын тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.