Олимпын наадмыг зорьсон манай хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдаж байна.
ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлэв. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон.
Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна. Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих болно.