Монголын Жюү Жицүгийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 07 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар МЖЖХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар, МЖЖХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлүүдийн дарга нарыг сонгож, батламжлав. МЖЖХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр У.Ганбаяр, Дэд ерөнхийлөгчдөөр Д.Бадрах, Г. Бат-Эрдэнэ, П.Бүрэнжаргал, Дэвид Клахан, Ц.Чинзоригт нар сонгогдлоо.
Хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны даргаар А.Өнөржаргал, Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар Б.Батбаяр, Тамирчдын зөвлөлийн даргаар Б.Ариунцог, Шүүгчдийн зөвлөлийн даргаар Т.Мөнх, Ёс зүйн хорооны даргаар Л.Чинзориг нарыг МЖЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо.