Цаг үеийн мэдээ

"Токио-2020" Олимпын наадмаас БНХАУ-ын баг тамирчид 24 алт, 14 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. 

Энэхүү жагсаалтын хоёрдугаарт, 20 алт, 24 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн АНУ-ын баг бичигдэж байгаа бол зохион байгуулагч Япон улс 17 алт, 5 мөнгө, 9 хүрэл медальтайгаар удаалж байна.

Эдгээр улсын араас Австрали, ОХУ-ын Олимпын хороо, Их Британи, Франц, БНСУ, Итали, Нидерланд эхний 10 байрт жагсаж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын 59 дүгээрт бичигдэж байна.

Ийнхүү Токиогийн Олимпын наадмаас ням гарагт медаль хүртсэн онцлох тамирчдыг танилцуулж байна. 

Италийн тамирчин эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд түрүүлэв

Италийн гүйлтийн тамирчин Ламонт Марселл Жейкобс ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд 9.80 секундийн амжилт үзүүлж, Олимпын аварга болжээ.

Японы тамирчин Казүма Каяа хүрэл медаль хүртэв

Японы тамирчин Казүма Каяа эрэгтэйчүүдийн гимнастикийн модон морины төрөлд хүрэл медалийн эзэн болж, Токиогийн Олимпын наадмаас хоёр дахь медалиа хүртлээ.

АНУ-ын тамирчин К.Шауфеле Олимпын аварга боллоо

АНУ-ын гольфийн тамирчин Ксандер Шауфеле ням гарагт болсон эрэгтэйчүүдийн гольфийн тэмцээнд Японы медалийн найдвар болсон тамирчин Хидэки Мацүямаг ялснаар алтан медаль хүртжээ.

Японы боксчин Цүкими Намики медалийн шатанд шалгарлаа

Японы боксчин Цүкими Намики боксын эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн шөвгийн наймын тоглолтод 5-0 онооны харьцаагаар ялж, энэ зуны наадмаас боксын хоёр дахь медалийг эх орондоо авчрахаар боллоо.

Таны сурталчилгаа