Цаг үеийн мэдээ

2015 оны Европын наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израйлийн жүдоч Саги Муки өөрийн цахим хуудастаа "Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Сайед Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна " хэмээн цуг авхуулсан зургаа нийтэлсэн нь цахим орчинд төдийгүй хэвлэл мэдээллийнхэний анхаарлыг татаад байна. Учир нь хоёр тамирчин, жүдо бөхийн спорт, цаашлаад олимпын таван цагаригийн дор нөхөрлөж байгаа нь олимпын наадмын үеэр ойрхи дорнодын Израйл- Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байна. Дашрамд сонирхуулахад Монголын тамирчин Сайед Моллай "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд мөнгөн медаль хүртсэн бол Израйлийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Таны сурталчилгаа