"Токио-2020" зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпын наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн.
Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Сайед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.
Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулсан байна.