Цаг үеийн мэдээ

Морин спортоор дэлхийд өрсөлдөх Монголын баг, тамирчид ОХУ-ыг /2021.08.01/ зорьсон бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ тус улсын нийслэлд болно.

Энэ удаагийн тэмцээнд 3 хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй тамирчдаас бүрдсэн 2 баг ур чадвараа сорин оролцоно. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуусан эрэгтэй баг 2019 онд 17 орон өрсөлдсөн ДАШТ-д дэд байр эзэлсэн амжилттай оролцсон юм.

Тус тэмцээний талаар Монголын багийн дасгалжуулагчаас тодруулахад: "ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгуулдаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлддөг. Монгол Улсын баг 2019 онд анх удаа очиж, хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Энэ жил даагаа нэхэх гээд эмэгтэй, эрэгтэй 2 багийн 6 тамирчны бүрэлдэхүүнтэй явж байна. Энэ жилийн тэмцээнийг 2021 оны 8 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна" гэв.

Энэ удаагийн Монголын эрэгтэй багт А.Даваажаргал, Э.Билгүүн, О.Отгонбаатар, эмэгтэй багт О.Уугантуяа, Э.Гантүлхүүр, Д.Ангирмаа нар оролцож байна.

Таны сурталчилгаа