Өнөөдөр /2021.08.03/ Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 32 зүслэгтэй компьютер томографийн оношлогооны тоног төхөөрөмж суурилуулагдаж, нээлтээ хийлээ. Манай аймагт нэн шаардлагатай байсан компьютер томографийн уг аппарат нь ашиглалтанд орсноор ард иргэд орон нутагтаа оношилгоонд орох боломж бүрдэж байгаа юм. Дашрамд 2021 онд Архангай аймаг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж, олон олон хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.