Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жингийн финалд АНУ-ын тамирчин Тамира Менса-Сток Нигерийн тамирчин Блессин Обарудудуг ялж алтан медаль хүртсэн.
Риогийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан 28 настай тэрээр ийнхүү олимпод чөлөөт бөхийн төрлөөр аваргалсан анхны өнгөт арьст эмэгтэй болжээ.
Чөлөөт бөхийн эмэгтэй төрөл 2004 оны Афины олимпоос эхлэн олимпын наадамд орсон бөгөөд энэ хугацаанд өнгөт арьст эмэгтэй түрүүлж байгаагүй юм.
Тамира барилдааны дараа "Блессин бид хоёрын хэн нь ч ялсан түүх бүтээх байсан. Би түүгээр маш их бахархаж байна" хэмээжээ.
Тэрээр мөн чөлөөт бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн хоёр дахь Америк эмэгтэй болсон бөгөөд түүнээс өмнө Хелен Марулис Риогийн олимпод түрүүлж байв.